БНХАУ Монголын талаар бичигдсэн эртний ном судрыг цахимжуулан, олон нийтэд нээлттэй болгожээ

Х.Батсайхан
Өчигдөр 09 цаг 38 минут

Өвөр Монголын их сургууль  Хятадын хойд нутгийн /Өвөрмонгол/ ахуй, соёлын талаар бичигдсэн эртний ном, судрыг цахим болгож, мэдээллийн сан бүрдүүлээд олон нийтэд нээлттэй болгожээ. Энэ нь эртний ном, баримт бичгийг хадгалах, хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх, хэрэглээг нь нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болсон талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.  

Өвөр Монголын Их Сургууль, ӨМӨЗО-ны Нийгмийн Шинжлэх Ухааны Академи хамтран боловсруулсан уг платформ, цахим номын сан нь Монголын эртний 11291 боть ном судар, 1 сая 163 сая ширхэг эртний баримт бичгийг цахим хэлбэрт шилжүүлж, эртний уран зохиолын дурсгалыг дагнасан 240 мянган танин мэдэхүйн графикийг багтаасан байна.  

Энэхүү платформ нь угсаатны эртний номын иж бүрэн менежментийн систем, олон хэлээр ярьдаг эртний номын OCR систем, бүрэн текстийн эртний номын хайлтын систем зэрэг долоон системийг нэгтгэн, хуримтлагдсан мэдээллийг хамгийн хүртээмжтэйгээр түгээх бололцоог бүрдүүлсэн байна.

“Зураг хайх, текст таних, мэдлэгийн график зэрэг хиймэл оюун ухааны дэвшилтэт технологийг ашиглан уг платформ нь эртний номнуудын агуулгыг автоматаар тодорхойлж, автоматаар хянан засварлах, индексжүүлэх, ангилах зэрэг үйлдлүүдийг хийж, өгөгдөл боловсруулах үр ашиг, нарийвчлалыг эрс дээшлүүлж, хүчирхэг техникийн боломжийг олгодог. Эртний номыг хайх, судлахад дэмжлэг үзүүлнэ" гэж Өвөр Монголын Их Сургуулийн Компьютерийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн профессор Фэй Лонг хэлснийг агентлаг онцолсон байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна