С.Шойгу: Энэ жил газар нутгаа тэлнэ, бид баруун тийш давшина

Б.Дөлгөөн
2024/04/03

Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хяналтандаа авсан газар нутгийн талаар тоо баримттай мэдээлэл өгчээ. Тэрбээр "Цэргийн тусгай ажиллагаа"-ны талаар холбогдох байдлыг танилцуулахдаа Оросын арми энэ жил 403 хавтгай дөрвөлжин километр газар нутгийг хяналтандаа авсан гэсэн байна. Мөн зүүнээс баруун тийш давшиж, “Украины армийн тулалдах хүчин чадлыг үргэлжлүүлэн багасгана” гэжээ. 

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Украины Ерөнхийлөгч В.Зеленский болон Украины армийн эх сурвалжууд хариуд нь С.Шойгугийн зарим тоог няцааж, түүний мэдэгдэлд дурдагдсан Украины зүүн фронтын зарим бүс нутаг Оросын армийн хяналтад ороогүй мэдэгджээ. 

С.Шойгу хэлэхдээ, Оросын арми цэргийн алба хаагчдын эр зориг, мэргэжлийн ур чадварын ачаар сүүлийн нэг сарын хугацаанд Невельское, Орловка, Тонинкое, Красное болон Мирное зэрэг хэд хэдэн бүс нутгийн сууринг хяналтдаа авсан.  2024 оны эхнээс хойш нийт 403 хавтгай дөрвөлжин километр шинэ газар Оросын армийн мэдэлд ороод байна. Энэ оны нэгдүгээр сараас хойш Украины Зэвсэгт хүчин 80 мянга гаруй цэрэг, 1200 гаруй танк болон бусад хуягт байлдааны машин зэрэг төрөл бүрийн зэвсгийн 14 мянга гаруй иж бүрдлийг алдсанг дурдаж Орос-Украины мөргөлдөөн эхэлснээс хойш Украины цэргийн амь үрэгдэгсдийн тоо 400,000 давж, зөвхөн сөрөг довтолгоонд 166,000 хүн амиа алдсан гэж мэдэгджээ.

Гэвч Зеленский хоёрдугаар сард Украины цэргийн амь үрэгдэгсдийн тоог анх зарлахдаа Украины цэргийн амь үрэгдэгсдийн тоог “300,000 эсвэл 150,000 биш, харин 31,000” гэж онцолжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков хэлэхдээ, "Цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш геополитикийн бодит байдал эрс өөрчлөгдсөн. Украин, Оросын хил өөрчлөгдсөн" гэдгийг Украйн ойлгох ёстой" гэжээ. Тэрээр цааш нь Донецк, Луганск, Херсон, Запорожье мужууд бүх нийтийн санал асуулгаар Орост нэгдэх санал өгсөн бөгөөд энэ бодит байдлыг "Үл тоомсорлож болохгүй" гэж онцолсон байна.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.253
    2024/04/10

    ИЗРАЙЛУУД ШИГ ЗЭРЛЭГ ДОГШИН БАЙЛДВАЛ уКРАЙН ЮУ Ч БОЛОХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ. ТЭДЭНД АНУ, НАТО БУСАД ОРНУУДЫН ДЭМЖЛЭГ БАЙГААГҮЙ БОЛ ӨДИЙ ХҮРТЭЛ ЯАЖ ТЭСЭХ ВЭ.

    Хариулах
  • 66.181.189.225
    Өчигдөр

    За ойлголоо.

    Хариулах
  • 202.9.46.134
    2024/04/04

    Сунжраад байлгүй хурдхан давшиж дайраад дуусгаач.

    Хариулах
  • 176.66.87.78
    2024/04/03

    Удахгүй сэлэнгэ хөвсгөл манайх гэнэ.

    Хариулах
  • 202.9.40.60
    2024/04/03

    Ямар даварчихсан мангадууд вэ

    Хариулах