Эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн Казахстаны Эдийн засгийн сайд асан К.Бишимбаев гэж хэн бэ

Х.Батсайхан
2024/04/10

Казахстанд яг одоо тус улсын нэртэй улстөрч Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевын эхнэрээ хөнөөсөн гэх хэргийн шүүх хурал болж, дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Түүний эхнэр Салтанат Нукенова боомилуулж амиа алдсан нь шүүхийн шинжилгээгээр тодорхой болоод байгаа юм.

Улсаа цочролд оруулаад байгаа К.Бишимбаев гэгч хэн болох талаар мэдээлэл цуглуулснаа уншигчдад хүргэж байна.

Куандык Велиханович Бишимбаев 1980 оны дөрөвдүгээр сарын 11-нд Кызылордад төрсөн, энэ жил 44 настай. Дунд сургуулиа дүүргээд Таразын улсын их сургууль, Өмнөд Казахстаны их сургуулийг төгссөн тэрбээр эрх баригч “Нур Отан” намын идэвхтэй гишүүдийн нэг болж, 2016 онд Парламентын сонгуульд нэр дэвшиж байжээ.

2018 онд 10 жилийн ял авч, бүх хөрөнгөө хураалгасан ч 2019 онд хугацаанаас өмнө суллагдсан аж.

Тэрбээр 2023 оны арваннэгдүгээр сарын 9-нд Астана хотын нэгэн ресторанд эхнэр Салтанат Нукеновагаа хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан бөгөөд боомилж үхэлд хүргэсэн болох нь шүүхийн шинжилгээгээр тогтооогдоод байна. 

Эхнэрээ бүтэн хэсэг үлдэхгүй болтол нь зодчихоод өөр өрөөнд  хүмүүс дуудаж хоол идсэн түүний үйлдэл иргэдийн дургүйцлийг ихээр төрүүлж, цаазаар авахыг шаардаж байгаа юм. 

Энэ хэрэг явдал Казахстан усын охид бүсгүйчүүдийг цочроож, шуух хурлын хором бүрийг улсаараа шүүж, бүгд дуу нэгтэйгээр бүсгүйн төлөө тэмцэж босч байна.

Хуулийн байгууллага уг хэрэг гарсан “Гастро центр” рестораны менежерийг мөн баривчлан шалгаж байгаа бөгөөд гэмт хэргийн талаар мэдээлээгүй, хүнийг аюулд оруулсан, ажилчид нь түргэн тусламж дуудах гэхэд хориглож болиулсан, хяналтын камерын бичлэгийг заавар өгч устгуулсан зэрэг үндэслэлээр гэмт хэргийн хамсаатан хэмээн буруутгаж байгаа юм.    



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.150
    2024/04/11

    Эээ бурхан минь Монголд ч ийм бузар эрчүүд бий дээ хэрүүлд маш дуртай эхнэрээ үйл тамыг нь үздэг ёрын нөхдүүд байнаа байна ийм хүмүүсийг шууд цаазлах хэрэгтэй

    Хариулах
  • 202.9.40.14
    2024/04/10

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

    Хариулах