ХААН Банк хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “1000-0” аяныг гурав дахь жилдээ хэрэгжүүллээ

Х.Есү
2024/04/23

Монгол Улсын хэмжээнд зам тээврийн осолд жил бүр 800-1000 хүүхэд өртдөг гэсэн харамсалтай тоо баримт бий. Тэгвэл энэхүү тоог бууруулаад зогсохгүй,  тэг болгох зорилготой “1000-0” аяныг ХААН Банк  “Сигначер” харилцагчдынхаа дэмжлэгтэйгээр Тээврийн цагдаагийн албатай хамтран 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Аян хэрэгжүүлсэн нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулиудын орчимд хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол 60 орчим хувиар буурсныг Цагдаагийн ерөнхий газраас гаргасан тайланд онцолсон нь чамлахааргүй үр дүн юм. 

ХААН Банк уг аяны хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 26, 42, 53, 65, 69-р сургуулиудын ойр орчимд хурд сааруулагч, замын тэмдэг тэмдэглэгээ байршуулж,  цуврал видео контентууд бэлтгэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, хүүхэд багачуудад ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан юм.


Тэгвэл энэ жил ХААН Банк “1000-0” аянаа гурав дахь жилдээ хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд Тээврийн цагдаагийн албатай хамтран нийслэлийн 4 дүүргийн алслагдмал сургууль, цэцэрлэгийн 3000 гаруй хүүхдэд зам тээврийн болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх сэдвээр сургалт зохион байгуулахаас гадна хүүхэд бүрд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг мэдээлэл олгох буддаг ном, стикер бэлэглэж буй. Түүнчлэн хүүхдүүдэд дуу хөгжмөөр дамжуулан замын хөдөлгөөнд аюулгүй оролцох ойлголтыг хэвшүүлэх зорилгоор “Gertoon” анимэйшн студитэй хамтран хүүхдийн дуу бүтээж олон нийтийн хүртээл болголоо. 

“1000-0” аяныг цаашид жил болгон хэрэгжүүлж, хүүхдүүдийг зам тээврийн болзошгүй ослоос сэргийлэх, ослын тоог бууруулахад бодитой хувь нэмрээ оруулахаар бид хичээн ажиллаж байна.

ХААН Банк  салбар бүрийн амжилттай яваа, манлайлагч залууст зориулсан “Сигначер” үйлчилгээг 2017 онд зах зээлд анх нэвтрүүлсэн бөгөөд “Сигначер” харилцагч болсноор нийгмийн хариуцлагын хүрээнд банкнаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт оролцох, хамтдаа бүтээх сайн үйлсэд нэгдэх боломж олгодгоороо онцлогтой.

                                  Өдөр бүрийг гэрэлтүүлдэг бяцхан үрсээ хайрлацгаая!



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна