Дэлхийд хамгийн их хоригдолтой улс бол АНУ. Энэ улсад дэлхийн бүх хүн амын 5 хувь, харин бүх хоригдлын 25 хувь нь амьдардаг байна. Тус улс 2.2 сая хоригдолтой. Хоёрдугаар байрт эрүүгийн хууль хамгийн чангатай ОХУ 1.5 сая хоригдолтогоор бичигджээ. Хойд хөрш сэжигтнийг буруугүйг тогтоох, цагаатгах тогтоолыг хамгийн бага гаргадаг гэдгээрээ дэлхийн улсуудыг манлайлдаг байна. Гуравдугаар байрт 870 000 хоригдолтой БНХАУ оржээ.
Хамгийн тарган иргэдтэй улс бол Науру. Энэ улсын иргэдийн 95 хувь нь илүүдэл жинтэй байдаг аж. Үүний шалтгааныг эрдэмтэд судлаад ердөө л их идэж, бага хөдөлдөгт байна гэж тогтоожээ.
Удахгүй живж алга болох хамгийн их магадлалтай улс бол Мальдив юм байна. Мальдивийн арлууд жилд хэдэн арван метр 2 талбайгаа усанд живүүлж байгаа ажээ.
Хамгийн их цагийн бүстэй улс бол бид бүхний боддог шиг АНУ, ОХУ биш харин манайхаас гурав дахин бага нутаг дэвсгэртэй франц гэнэ. Тус улс далай дах эзэмшлээ оруулаад 12 цагийн бүстэй ажээ. АНУ 11, ОХУ 9 цагийн бүстэйгээр удаалж байна.
Үнэт эрдэнэ болох сувдаар замаа бүрдэг улс дэлхий дээр ганцхан байдаг байна. Гуам хэмээх жижиг улсад байгалийн элс байдаггүй тул сувд нефть ашиглан асфальт хийдэг ажээ.
Дэлхий дээр хамгийн их нууртай улс бол Канад улс юм. Дэлхийн бүх нуурын 60 хувь нь ганц тус улсад байдаг ажээ. Канадад 3 000 000 гаруй нуур байдаг бөгөөд газар нутгийнх нв 9 хувийг эзэлдэг байна.
Хамгийн их хуурайшилттай улс бол Ливи. Тус улсын 99 хувь нь говь цөл, хээрийн бүсэд оршдог бөгөөд зарим нутагт арван жилийн турш бороо орхгүй байх нь энгийн үзэгдэл гэнэ.
Хар тамхины үндсэн түүхий эд болох опиум тариалалтаараа Афганистан дэлхийд тэргүүлдэг. Дэлхий дээр тариалж байгаа бүх опиумын 95 хувь нь тус улсад тариалагддаг ажээ.
Хүчилтөрөгч ялагруулалтаараа ОХУ дэлхийд тэргүүлдэг байна.Сибирт дэлхийн бүх шилмүүст ойн 95 хувь нь ургадаг бөгөөд агаарын бохирдлыг бууруулахад хамгийн их үүрэг гүйцэтгэдэг байна.
Дэлхий дээр хамгийн бага ойтой улс бол Гаити аж. Уг нь ой байсан ч бүгдийг нь хяргаад дуусгачихжээ.
Хамгийн эвгүй улс бол Сомали. Тус улсад үргэлж дайн байлдаан болж, төрийн эрх нэг хүчнээс нөгөө хүчний гарт шилждэг байна. Тэгсэн атлаа иргэдэд нь хоол унд ч хүрэлцдэггүй ядуу ажээ.
Хамгийн өндөр боловсролтой улс бол Канад. Тус улсын иргэдийн 50 хувь нь дунд болон дээд боловсролтой аж. Израиль 45, Япон 44 хувиар удаалжээ.
Дэлхийн хамгийн том хот улс бол Сингапур.
Хамгийн олон хэлээр ярьдаг улс нь Папуа Шинэ Гвиней. Тус улсын албан ёсны хэл нь англи гэж тооцогддог энэ үнэн хэрэгтээ цэвэр бэлгэдлийн чанартай бөгөөд хүн амын 2 хувь нь л англиар ойлголцдог аж. Амьдрал дээр тус улсын иргэд 820 өөр хэлээр харилцдаг нь дэлхийн бүх хэлний 12 хувь юм.
Хүн амын тоонд нь харьцуулахад хамгийн их хоньтой улс бол Фолклендийн арал. Тус арал 3000 хүн амтай, 500 000 хоньтой гэнэ.
Дэлхий дээр хүн ам нь хамгийн таруу суурьшсан орноор Монгол тодорчээ. Манай улсын 1.4 км2 талбайд дөрвөн хүн ноогддог аж. Тэгэхэд Хонконгийн Монг Кок дүүрэгт 1.5 км2 талбайд 340 000 хүн ам суудаг ажээ.
Хамгийн их танктай улс нь ОХУ. Тус улсын зэвсэгт хүчин 21 000 танктай. Хоёрдугаарт АНУ 16 000 танкаар оржээ.
Дэлхий дээр хамгийн залуу оршин суугчидтай улс бол Нигер юм. Тус улсын иргэдийн дундаж нас 15 байдаг аж. Газар нутгийн 80 хувь нь тариа тарих боломжгүй хуурай элсэн цөл учир энд хүүхэд хийхээс өөр ажил үлдээгүй ажээ.
Гадаадад хамгийн их иргэнтэй улс бол Мали. Тус улсын хүн амын талаас илүү хувь нь өөр улсад амьдардаг аж.
Байгаль цаг уур, ёс заншил, хэл соёл, арьсны өнгө гээд маш олон янзын ард түмэн зэрэгцэн оршдог улс бол Энэтхэг ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна