Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч та бүхэн олон улсад шалгарсан менежментийн арга барил, амжилттай бизнес эрхлэгчдийн туршлагаас суралцан, хувь хүний ур чадвараа сайжруулж, эрхэлж буй бизнестээ мэдэгдэхүйц хөгжил дэвшлийг авчирмаар байна уу?
Тийм бол таныг ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академиас Швейцарын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжигч BPN Монгол сантай хамтран 6 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хөгжлийн хөтөлбөр” сургалтад хамрагдахыг урьж байна.
Хөтөлбөр 2024 оны 9-р сарын 6-ны өдрөөс хичээллэж эхлэх бөгөөд энэ оны хамгийн сүүлийн элсэлт тул бизнес эрхлэгч та бүхнийг 9-р сарын 1-ний өдрийн дотор амжиж бүртгүүлэхийг зөвлөж байна.
Уг сургалтад хамрагдсанаар жижиг дунд бизнес эрхлэгчид байгууллагынхаа стратеги, алсын харааг зөв тодорхойлж, өөрийн бизнесийн загварыг бүрэн зургаар харах, бизнесийн гадаад, дотоод орчны нөлөөлөл, зах зээлийн өрсөлдөөний тактик, судалгааны арга зүй зэрэг маш чухал сэдвүүдийн хүрээнд үнэ цэнтэй сургалт, зөвлөгөөг ойлгомжтой, сонирхолтой, зөв системтэйгээр авахаас гадна хөнгөлөлттэй бизнесийн зээл, санхүүжилтээр хангагдах боломж бүрдэх юм.
Сургалтын түвшнийг харгалзан оролцогчдод тавигдах шаардлага:
Хугацаа: 2024.09.06-2024.10.04-ний хооронд нийт 5 долоо хоног үргэлжлэх ба 7 хоног бүрийн баасан гарагт 09:00-17:00 цагийн хооронд хичээллэнэ.
Байршил: СБД, Хүүхдийн 100, ХААН Банкны Сөүл оффис, 3 давхар, Жижиг дунд бизнесийн академи
Бүртгэл: 2024.09.01-ний өдрийн дотор доорх линкээр нэвтрэх эсвэл QR кодыг уншуулан бүртгүүлээрэй.
Линк: survey.zohopublic.com
Ташрамд дурдахад, ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академи нь Монгол болон олон улсын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтран жижиг, дунд, бичил болон хувиараа бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт хөтөлбөрүүдийг тогтмол явуулдаг тул өөрийн бизнесийн цар хүрээ, зорилго зорилттой уялдуулан тохирох сургалтад сонгон хамрагдах бүрэн боломжтойг дуулгахад таатай байна.
АМЖИЛТ ТӨГӨЛДӨР!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна