Шинэ Зуунмод хотын ус, дулаан, эрчим хүчний дэд бүтцийн ажил 2027 онд дуусна

Zuv.mn
2024/09/09

Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолбор байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. 

Улаанбаатар хотын хүн ам 2040 он гэхэд 2.3 саяд хүрэх тооцоо гарсан байдаг. Тиймээс 440.000 иргэнийг дагуул хот буюу “Шинэ Зуун Мод” хотод суурьшуулах, 20 минутын хот концепцыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Засгийн газраас барьж байгаа.


Хурлаар дэд бүтэц, барилга угсралтын ажил, ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар санал солилцож, бэлтгэл ажил, төлөвлөгөөг сайтар хангаж, эргэн танилцуулахыг үүрэг болголоо.

Засгийн газар Шинэ Зуунмод хотын ус, дулаан, эрчим хүчний дэд бүтцийн ажил болон Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборыг 2027 онд тус, тус барьж дуусгахаар ажиллаж байгаа юм.    




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна