Гудамжинд яваа хүнийг багш болгох гээд байна уу, салбарын мэргэжилтнүүдээр багшлуулах гээд байна уу ?

С.Гандэлгэр
2024/09/16

Улсын хөгжил хүнээс, хүний хөгжил боловсролоос хамаардаг. Тэгвэл улсын хөгжилд шууд хамааралтай боловсролын салбар маань хүний нөөцийн дутагдалд ороод байна. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулиудад 4200 гаруй багш шаардлагатай байна. Энэ бол өнөөдрийг хүртэл Боловсролын салбарт явуулж ирсэн бодлогын алдаа. 

Цалин бага, ажлын ачаалал их, хүүхдэд хичээл заахаасаа илүү бичиг цаасны ажилтай зууралддаг гэх мэт олон асуудлаас үүдэн багш нар өөр ажил хийх, гадаадад ажиллах зэргийг сонгосоор энэ Боловсролын салбар хүний нөөцийн дутагдалд орсон байна. 

Тэгвэл шинэхэн Боловсролын сайд П.Наранбаяр хүний нөөцийн дутагдлыг богино хугацаанд шийдэх шийдэл боловсруулсан нь багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг өөрчлөх байжээ. 

Энэ журмын өөрчлөлтөөр гадаад, дотоодын их дээд сургуулийг амжилттай төгссөн мэргэжилтнүүдийг богино хугацааны сургалтад хамруулан багшлах эрх олгож, ЕБС-иудад багшлуулах юм. Ингэснээр багшийн хомсдол шийдэгдэж, Боловсролын салбарт өрсөлдөөн үүсэх боломжтой юм. 

Харин энэ шийдэл нь багш нар төдийгүй олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Уг нь бол энэ журмын өөрчлөлтөөр зүгээр нэг гудамжинд явж байгаа хүнийг 45 хоногийн сургалтад хамруулаад хичээл заа гээд багш болгочихгүй юм. Утга зохиолын мэргэжилтэй бол уран зохиолын багш, англи хэлний чиглэлээр сурч төгссөн бол англи хэлний багш, химич бол химийн багшаар ажиллах боломжтой л болгож байгаа хэлбэр. Ингэхдээ 2.7 гоос доошгүй голч дүнтэй байх юм. 

Тэгэхээр зүгээр нэг гудамжинд явж байгаа Дорж, Дугар, Дулмаа нарт хими, математик заагаад багш болгох гээд байгаа асуудал биш гэсэн үг. Угаас тухайн мэргэжлээр бакалавр, магистраа хамгаалсан бол их, дээд сургуульд багшлах боломжтой байдаг. Тухайн мэргэжлээр нь их, дээд сургууль төгссөн иргэн 45 хоногийн сургалтад суугаад цаашид сайн багш болж чадахыг үгүйсгэх аргагүй. 

Ямартай ч энэ шинэчлэл хийгдэхгүйгээр Боловсролын салбар 4000 гаруй багшаар дутагдаж, түүнээс ч олон сурагч хүүхэд мэдлэг боловсрол эзэмшиж чадалгүй хохироод үлдэх аюултай. Тиймээс хамгийн чухал зүйл болсон ирээдүй хойчийн боловсролын асуудалд хэрүүл, зодоон хийж муйхарлах бус, бус олон ургалчаар хандаж, шийдэл эрэлхийлэх цаг хэдийн ирээд буй. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.82
    2024/09/16

    Baahan gadnii surguuli unen hudlaa tugssun said , dargantsaruudiin oiriin jil samarsan EBS.n sistem iim bolj bg ym !

    Хариулах
  • 202.126.89.215
    2024/09/16

    Зах дээр наймаа хийдэг хүн байнаа тэр 45 хоногийн сургалтанд чинь суугаад багш хийж болох уу наймаа ч явцгүй боллоо

    Хариулах
  • 122.201.31.212
    2024/09/16

    Нэг хөнжилдөө орон янхандалцаж байгаа ХҮН АН МАН с юу ч хараад хүсээд хүлээгээд хэрэггүй эд нараас олигтой юм гарахгүй монголын боловсролын систем шалдаа буулаа хариуцсан сайдых нь ярьж байгааг хардаа.Багш нарыхаа цалин хангамжийг нэмчихээч нэг хэсэг солонгост мөнгө олох гээд ажиллаж байсан багш нарыг хангу нар үнэмшихгүй байснаа сүүлдээ ойлгоод ээ чааваас монгол ийм сапирсан лаларын улс юм уу? гээд одоо дээрэлхүү ханддаг болсон байгаа шүү.Улс дорой байна багш нарын цалин хангамжийг тодорхой урамшууллын системээр нэмэх боломж байгаа.Ахмад багш нарыгаа уриач ахмадуудаа их үзэн ядна ам доодох юу хоёр нь адилхан болсон хоцрогдсон эргүү балай гэнэ.Тэд нар чинь энэ улсын боловсролын системийг гажуудалахгүй үүрч дүүрч явсан юм.

    Хариулах
  • 103.145.234.83
    2024/09/16

    Эхлээд одоо ажиллаж байгаа багш нарынхаа ачаалал дарамтыг багасгаад цалинг олигтойхон нэмчихвэл ямарч багш ажилаа орхиж гадагшаа явахгүй. Одоогийн байдалд 45 хоногийн сургалтад хэн тохирч очих бол?

    Хариулах
  • 103.168.34.41
    2024/09/16

    Turgevchilsen surgalt bur sits. Ued barilgiin injeneriin homsdoltoi ued tehnikum tugsse humuusiin 2 jiliin surgaltaar beltgej jinhene guitsetgegch injeneruudiig beltgesnees uudeltei yum Uuniig MUIS-Iim huuli in Zaria bags he nar ovjin ashillaj eer mergejliin humuusiig oroin surgaltaar surgaj eneegiin erh zuiz mergejiltei gej tomron Ih herald ner devshigchiinbuhel buten arming bii bolgoson yum daaDaraa ni Baatarzorig gegch ih hurliin gishuun baih daa bagshlah erhiig zuvhen MUBIS-d 1 jil suraltsaj baij avah. Shiidver garguulsan yum Tur surgaltaar bagshlah erh olgoh ni zuv shiidver shuu IT injener hun medeelel Zuni hicheel zaaj chadahgui yuu Naad zah ni

    Хариулах