"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг гаднын менежментийн багаар удирдуулж, иргэдийн хувьцааг энгийн болгоно

Т.Отгонсувд
2024/09/19

Засгийн газрын өчигдрийн хурлаас "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ид авч хэрэгжьүүлэх арга хэмжээг хэлэлцжээ. Улмаар тус компанид иргэдийн эзэмшдэг 1072 ширхэг хувьцааг энгийн хувьцаа болгох шийдвэр гаргасан байна. 

Энгийн хувьцаа эзэмшигч ихэнхдээ тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцох болон ногдол ашиг авах эрхтэй байдаг. 

Харин давуу эрхийн хувьцаа эзэмшигчид саналын эрхгүй боловч тогтмол хэмжээний ногдол ашгийг энгийн хувьцаа эзэмшигчээс тэргүүн ээлжинд авах эрхтэй байдаг.

Тэгэхээр, иргэдийн хувьцаа энгийн болсноор компанийн нийт хувьцааны 20 гаруй хувийг эзэмшиж байгаа иргэд компанийн шийдвэр гаргалтад нөлөөлөх болж бүрдэнэ. 

Мөн компанийг олон улсын хөрөнгийн бирж дээр "ЭТТ"-г нээлттэй компаниар бүртгүүлэх, тендер зарлаж гаднын менежментийн баг ажиллуулах  бэлтгэлийг хангахаар болсон байна. 

Ингэснээр олон нийтийн хяналт тус компанид орж ирнэ. Хөрөнгө оруулалт татна. Засаглал нь сайжирч, компанид нүүрлэсэн авлига, хулгай цэгцэрнэ гэж үзэж байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна