Б.Жавхлан: Хавдрын эмнэлгийн зураг төсөв одоо ч бэлэн болоогүй байна

Zuv.mn
22 цаг 4 минутын өмнө

Засгийн газраас боловсруулсан “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө"-г яг одоо УИХ-аар хэлэлцэж байна. Одоо гишүүд асуулт асууж, сайд нар хариулж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Д.Уянга өргөн барьсан төлөвлөгөөнд ноднингшоос хойш яригдсан Хавдрын эмнэлэг барих асуудал туссан эсэхийг асуусан. 

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан "Хавдрын эмнэлгийн төслийг Засгийн газар дэмжиж байгаа. Аль болохоор эхлүүлчих гээд үзээд байдаг. Ноднин зураг төсөв нь бэлэн болоогүй байсан ч гэсэн төсөвт хийгээд, мөнгө нь тавигдчихсан. Тэр бүү хэл УИХ-аар хэлэлцээд "Энэ ажлыг эхлүүл" гэж 10 тэрбум төгрөг тавьсан шүү дээ. Гэтэл сая есдүгээр сарын 1-нд бид төсөв өргөн барихад зураг төсөв нь бэлэн болоогүй. Тендер нь зарлагдсан. Саяхан нэг компани шалгарсан юм шиг байна лээ. Одоо ч бэлэн болоогүй л байгаад байна" гэж хариуллаа.  

Засгийн газар өнгөрсөн жилээс эхлэн зураг төсөв нь бэлэн болоогүй төслүүдэд төсөв хуваарилахгүй байх зарчим барьж байгаа юм.   



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.240
    49 минутын өмнө

    хавдрын эмнэлэг маш их хэрэгтэй байна шүү

    Хариулах
  • 139.5.218.64
    15 цагийн өмнө

    маш том зорилго тавьсан. даан ч санаа байсан ч сачий хүрэхгүй бололтой. хөрөнгө оруулагч нар ирнэ гээд хүлээгээд л байх уу.

    Хариулах
  • 139.5.218.64
    15 цагийн өмнө

    бүтээгүй юмны жагсаалт нь маш урт учир сонсоход их цаг орно. бүтсэн зүйлээ л эцсийн дүнгээр нь дурдвалдээр. секунд ч хүрэхгүй биз

    Хариулах