-Флоридачууд сүүлийн 100 жилийн хамгийн хүчтэй нь байж болзошгүй хар салхинд бэлдэж байна-
АНУ-ын Флорида мужийн ард иргэд маргаашнаас эхлэх Мултон хар салхийг хохирол багатай давахаар тус бүртээ хичээж байна. Тус хар салхи нь сүүлийн 100 жил байгаагүй хүчтэй байж болзошгүй гэж цаг уурчид анхааруулж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Жо Байден ХБНГУ, Анголд хийх айлчлалаа уг хар салхины улмаас цуцалжээ. Тэрбээр мужийн эрх баригчтай холбогдож, холбооны Засгийн газрын зүгээс шаардлагатай бүх зүйлээр туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Салхи маргааш Флорида мужийн эрэгт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд олон нийтийг хамарсан үйл ажиллагаануудыг цуцалсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.176.227
Яанаа гайгүй л өнгөрөөсэй бурхан минь
Хариулах