Х.Нямбаатар: Ч.Лодойсамбуу нарын шантаажчид Н.Учрал даргадаа хэнийг яллах, хорих зааварчилгаа сайн өгөх юм

С.Гандэлгэр
47 минутын өмнө

Хотын дарга асан Х.Нямбаатар улстөрийн үйл явцад байр сууриа шуурхай илэрхийлдэг нэгэн. Энэ удаа тэрбээр Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нарт ханджээ.

АПУ-ийн П.Батсайханаар өчнөөн зардлаа даалгаж, тэжээлгэж байгаад MCS Ж.Оджаргал дээр очиж орон сууц өрхийн орлогоо гаргуулах болсныг улс төрийн хүрээнийхэн бүгд мэднэ. Нэг хэсэг Лу.Гантөмөрийн хэвлэл ч хариуцаж явсан нөхөр.

Харин өнгөрсөн зун Аварга тосон рашаанд байрладаг Ерөнхий сайд Н.Учралын хувийн амралтад хамт гурав хоноод янаг хайртай болсон зайтай эр. Засаг тогтвортой байх ёстой…. Энийг хорьж шалгаач… гээд л...

Эрдэнэс Тавантолгой гэж саалийн үнээтэй мань Ерөнхий сайд Ч.Лодойсамбуу байтугай бүх шантаажчингуудаа амаар нь гулгитал угжиж байна. Нөгөө хэд нь ч өдөр шөнөгүй Засаг огцрох ёсгүй гэж амь тавин орилж, хэнийг ч хамаагүй гүтгэх доромжлох өдөр тутмын ажлаа сайн хийж байна даа. 

Ч.Лодойсамбуу нарын шантаажчид Н.Учрал даргадаа хэнийг яллах, хорих зааварчилгаа сайн өгөх юм. Инээдтэй ч юм даа. Ах нь чам шиг хүүхдээр хаана суралцах, яаж амьдрахаа заалгахгүй. Хийсэн хэрэг байхгүй. Би чам шиг хэдэн жил тэнээд хоосон гуяаа ганзгалж очихгүй. Сурвал сурсан шиг сураад очно.

Эрхэм Ерөнхий сайд Н.Учралд хэлэхэд урьдах ажлаа хийгээчээ. Эдийн засаг элгээрээ хэвтчихээд байна. Аж ахуйн нэгжүүд чинь модоо барьж байна. Ам ажил чинь байнга зөрнө. Эрдэнэс таван толгой дээр ямар томилгоонууд хийгээд яаж байгааг чинь түмэн ярьж байна лээ шүү. 

Аман дээрээ олон улсын нээлттэй компани болгоно би ард түмнийхээ талд гэчихээд IPO гаргахаар царайны хүмүүс та томилоогүй. Олон улсын аудит оруулаагүй байна лээ. Бүтэхгүй ээ. Нохдоороо намын нөхдөө уруулдаг дайруулдаг ажлаасаа түр хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий л дээ" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна