Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал 10 цагт эхэлнэ. Шүүх хурлаас өмнө Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч мэдээлэл өглөө.
Өмгөөлөгч: "Н.Өнөрцэцэгийн биеийн байдал сул байна. Тамирдчихсан, дуу муутай болчихсон, ядарсан байдалтай байна. Гэхдээ шүүх хуралдаа оролцоно гэсэн байр суурьтай байгаа.
Шүүгдэгч Н.Өнөрцэцэг болоод өмгөөлөгч нарын зүгээс шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргахгүй. Шууд оруулна гэсэн байр суурьтай байгаа. Шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй явуулах хүсэлтийг дахин шүүхэд гаргана гэсэн саналтай байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна