Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал 10 цагт эхэлсэн. Шүүх хурал одоогоор үргэлжилж байна.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн гадаа түүний ар гэрийнхэн болон хэвлэлийнхэн цуглажээ. Энэ үеэр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяраас зарим зүйлсийн талаар тодрууллаа.
Б.Ууганбаяр: "Сэтгүүлчдийн үг хэлэх эрх чөлөөг хорьж байна.
Улсад маш их хэмжээний хохирол учруулдаг, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсэн, хувьдаа завшсан иймэрхүү гэмт хэргүүд бол шүүхээр ээлж дарааллаад л орж байна. Тэр хүмүүсийн авч байгаа ял нь хэдэн сая төгрөгөөр торгуулах, эсвэл зорчих эрхээ хязгаарлуулаад өнгөрөх, төрийн албанд ажиллахгүй болгох гэсэн иймэрхүү ял шийтгэлүүдийг хүлээж байна.
Гэтэл улсад маш их хэмжээний хохирол учруулсан тэр этгээдүүдийг олон нийтэд зарлаж, шүгэл үлээж, манлайлж ажилласныхаа төлөө өнөөдөр энэ хүн яагаад хоригдох ёстой юм бэ гэдэг асуулт л урган гарч байна. Манайхан их хууль ярьдаг. Тэгвэл яагаад энэ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шнэт эрх чөлөөгөө хязгаарласан хуулиудыг парламент батлаад, баталсан хуулийг яагаад засахгүй байгаа юм бэ.
Эрх зүйн асуудал дээр Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс анхаарч байгаа. Гэхдээ энэ асуудал хурдан шийдэгддэг асуудал биш" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
218.84.224.209
МСНЭ-ИЙН өмнөх ерөнхийлөгч Х.Мандахбаярын луйвар, мөнгө угаалтын талаар нэг сайхан сурвалжлага хийгээч та нар. Тэгээд бүгдээрээ цуглаж байгаад Шүүхээр нээлттэй оруулаач хөөе.
Хариулах