С.Будрагчаа: Эрх баригч нар Өнөрөөгөөр дамжуулж бидэнд сануулга өгч байна

Х.Есү
2024/11/07

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал 10 цагт эхэлсэн. Шүүх хурал одоогоор үргэлжилж байна. 

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн гадаа түүний ар гэрийнхэн болон хэвлэлийнхэн цуглажээ. Энэ үеэр сэтгүүлч С.Будрагчаа өөрийн үзэл бодлоо илэрхийллээ. 

С.Будрагчаа: " Монгол улсад хэвлэлийн эрх чөлөө гэдэг зүйл огт байхгүй болох гээд байна. Сэтгүүлч мэргэжлийнхээ ажлыг хийсний төлөө өнөөдөр ялтан, буруутан болчихдог. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд маш олон болохгүй байгаа асуудлуудыг хурцаар гаргаж ирсэн. Тэр хүн хөгжлийн банкны хэргийн асуудлыг хүртэл сөхөж гаргаж ирээд ямар өөрчлөлтийг авчирсан билээ. 

Дараагаар нь БЗС-ийн асуудал гээд л олон зүйлийг гаргаж ирсэн. Нийгэмд олон сайн сайхан зүйлийг авчирсан хүн. Буруу булхайг нь дэлгэсэн сэтгүүлч өнөөдөр шүүгдэж байна. Гэтэл авилгачид нь шүүгддэггүй. Ажлаа хийсэн сэтгүүлч нь шүүгддэг ийм муухай болчхож. 

Өнөөдөр энэ хүнд ял өгснөөрөө Монголын сэтгүүлч нарт үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ алдаж байна. Энэ бол эрх баригч нараас бидэнд өгч байгаа сануулга гэж ойлгож байна. Та нар бидний булхайг илчлээд үзээрэй тэгвэл шоронд орно шүү гэдэг сануулга яваад байна" гэлээ. 




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.211
    2024/11/08

    Шүүх зөв шийдсэн байна. Шантаажны сэтгүүл зүйг таслан зогсоох ёстой. Бүдранчаа чи ч бас удахгүй дуудагдана за.

    Хариулах
  • 202.55.188.39
    2024/11/07

    Сэтгүүлчдийн амыг барьж байгаад төсвийн хулгайч олигархи дээрэмчид дураараа дургих замаа засаж байгаа юм байна. Ер нь социализмын үед байсан " АРДЫН ХЯНАН ШАЛГАХ ХОРОО " -г байгуулаад шударга иргэд , Өнөрцэцэг , Бүдрагчаа , Мөнхбаясгалан нар шиг сэтгүүлчдийг ажиллуулбал МУ маш богино асар их хулгайг илрүүлж , улсын төсөв хангалттай бүрдэж , гадаадад төлөх өрнөөсөө сална.

    Хариулах
  • 66.181.187.109
    2024/11/07

    Харин тийм хулхины сэтгүүлч нарт зөв ялыг нь өгч байна. Мөнгөний төлөө үгээрээ хүн үхүүлэхээс ч буцахгүй чиний загалмайлсан эх ам улаан мөнгө цөгаан явсан үе бий.. Бүдрагчаа яг Өнөрөөгийн замаар явж байгаа. Хамжаарагтай байхгүй бол тохирох зүйл анги хуульд бий шүү.

    Хариулах
  • 66.181.161.228
    2024/11/07

    Дараа нь Бүдрагчааг барих юм уу? тэгээд энэ хүн чинь орчмоор байна гээд байгаан биш үү?

    Хариулах
  • 66.181.177.75
    2024/11/07

    ЭРХ БАРИГЧДЫН БУУНЫ НОХОЙНУУД ХӨЛСНИЙ АЛЧУУРУУД БОЛЧИХООД !!!

    Хариулах