СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч Э.Баярхүү өөрийнх нь сонгогдсон 1-р хороонд баригдах цэцэрлэгийн тендерээс улс төрчдийг хол байхыг шаардлаа.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа: "Миний бие Э.Баярхүү өсөж төрсөн газраасаа орон нутгийн 2024 сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан билээ. 12 дугаар сарын 04-ний өдөр СБД-ийн нэгдүгээр хороонд байрлах хоёр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, өдөр тутмын ажилд нь юу дутагдаж байгаа зүйлс болон санал хүсэлтийг нь сонслоо.
Одоо байгаа 16-р цэцэрлэгийн агуулахыг буулгаж 200 хүүхдийн ортой цэцэрлэг барих 5.7 тэрбум төгрөгийн төслийг НИТХ маннь дэмжсэн. Залуу хүний хувьд цэнхэр улаан гэж талцмааргүй байна. Гэхдээ миний зүгээс одоо баригдах 5.7 тэрбумын төсөвт өртөгтэй 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн төсөлд улс төрчдийн нөлөө, хамаарал орохвий гэж санаа зовниж байна. Тэгсэн тохиолдолд яс цайтал тэмцэнэ шүү!
Ер нь аль нэг шатны төлөөлөгч болоод төлөөлөгчийн хамаарал бүхий компани тендер аваад хүний нүүр улаймаар юм хийдэг. Тэгээд ичих ч үгүй дахин дэвшээд байна. Улс төр бол амьдралаа өөд нь татах гэж ордог газар биш шүү. Надад итгээд намайг сонгосон тэр олон мянган хүмүүсийн итгэл найдвар шүүдээ .
Боловсролд хөрөнгө оруулалт хийж байж маргаашийн Монгол улсын ирээдүйг өөд нь татна. Хүн та өнөөдөр хүүхдийн төлөө хөдөлж байгаа бол ямар ч ашиг гэхээс урьд Монгол улсын ирээдүйд хөрөнгө оруулж байна гэж хараарай аандаа буян заяа тань хур бороо шиг асгарна." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.205.4.58
Za Za harj l suuya daa Ene yanzaar bol baridahgui baij magadgui l yum shigeeTendert yavsan kompanii tsaad hunii yaaj iigeed l "olj" dengene shuu dee
Хариулах