Авто спортын шилдгүүдийн тулаан “ДАКАР РАЛЛИ-2025” өндөрлөхөд гуравхан гараа үлдээд байна. . Тамирчин хүний шандас, тэсвэр тэвчээрийг сорьсон энэхүү уралдаанд манай улсаас олон улсын хэмжээний мастер П.Мөрөн оролцож байгаа бөгөөд гараанаас гараанд уралдаанаа чамбайруулж, амжилт нь тогтмолжиж байна.
Уржигдар болсон наймдугаар гараанд 37 дугаарт орсон манай тамирчин өчигдөр болсон есдүгээр гараанд 30 дугаар байрт оров.
Өнөөдөр тамирчид HARADH > SHUBAYTAH чиглэлд 640 км уралдах бөгөөд маргааш 507, нөгөөдөр 131 км уралдаад тэмцээнээ дуусгах юм.
ОУХМ П.Мөрөн мото спортын олон улсын хэмжээний мастер А.Пүрэвдоржийн хүү бөгөөд дотоодын 73, олон улсын 10 уралдаанд оролцож, 45 алт, 19 мөнгө, долоон хүрэл медаль хүртэж байжээ. “Дакар ралли”-д уралдах Монголын 13 дахь, мотоциклоор уралдах долоо дахь монгол тамирчин болсон тэрбээр уралдаанаа амжилттай үргэлжлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна