Худалдаа үйлдвэр, үйлчилгээний үндэсний нэгдсэн холбооноос санаачлан хэрэгжүүлж буй 21 аймгийг хамарсан “Монгол эв нэгдэл” төсөл Дорнод аймгийн Чойбалсан хотод үргэлжилж байна.
Төслийн нээлтийн хүрээнд Дорнод аймгийн үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна. Төслийн танилцуулга нээлтэд Чойбалсан хотын иргэд идэвхитэй оролцож, “Монгол эв нэгдэл” төслийг дэмжин хамтарч ажиллахаа илэрхийллээ.