15 настай хүүг хүчиндсэн гэх Г.Цог-Өрнөхийг энэ сарын 27-нд шүүнэ

Х.Есү
3 цаг 54 минутын өмнө

Өнгөрсөн 2023 онд "Тавантолгой" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Цог-Өрнөх 15 настай хүүг хүчиндэхийг завдсан хэргээр саатуулагдаад байсан юм. 

Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногт болжээ. 

Г.Цог-Өрнөхөд холбогдох хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн гэм буруутай, эсэхийг нь шийдвэрлэх хурлыг энэ сарын 27-ны 13.30 цагт хийхээр товложээ.

Хэргийг эргэн сануулбал, Г.Цог-Өрнөх нь "Boogii Boogii" гэх хуурамч хаягаас өсвөр насны хүүтэй чатаар харилцан улмаар хуурч мэхлэн машиндаа авч явж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх мэдээлэл байгаа юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.107
    7 минутын өмнө

    Zavaan muuhai ovgon be

    Хариулах
  • 38.150.99.10
    2 цагийн өмнө

    Бузар амьтан бэ. Засах хэрэгтэй

    Хариулах