Баянгол дүүргийн 22-р хороонд нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартсан шинжтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан тус хорооны Засаг дарга Ц.Баасандамбаас утсаар тодруулга авлаа.
-Танай хороонд нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг нь төрийн байгууллагууд айл өрхөөр явж угаарын хийнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна гэсэн мэдээлэл гарч байсан. Тухайн айлаар орсон юм болов уу?
-Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Манай хороонд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох бүх байгууллагууд хамтран хяналт шалгалт хийдэг. Манай хорооны сайжруулсан түлш хэрэглэдэг бүх айлаар холбогдох төрийн байгууллагууд 2024 оны 9 сараас хойш дөрвөн удаа орж хяналт шалтгалт хийсэн.
Хамгийн сүүлд буюу нэгдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан шалгалтаар тухайн айлд НОБГ-ын хоёр алба хаагч, хэсгийн ахлагчтай хамт орж угаарын хийнээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг шалгасан юм билээ. Тэгэхэд дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмж хэвийн ажиллаж байсан гэж судалгаанд бүртгэгдсэн байсан.
Хохирогчийн ар гэрээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Та бүхэн хохирогчийн ар гэрийнхэнтэй холбоотой байгаа юу. Юунаас болж ийм харамсалтай хэрэг гарсан юм бол?
-Дүүрэг, орон нутгийн зүгээс байнга холбоотой байж шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Мөн хохирогчийн ар гэрийнхэнтэй байнгын холбоотой байж, бүх талын тусламж дэмжлэг үзүүлж байна. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас бидний хувь илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.219.123
Хорт утаа түгжэрэл авилгал хээл хахуул ажилгүйдэл татварийн нэмэгдэл цахилгааны нэмэгдэл авто осолууд гэмт хэрэг иргэдийн уур бухимдал юу юу л болоод өнгөрвөө ерөнхий сайд нь худалаа бүлтэрээд сонин сонин юм болж байна аа
Хариулах69.158.246.245
huud tuslaad ayulgui ali neg uls ruu gargahgui bol amiig ni haachih bii dee huug amerik eshul ali neg ulsiin elchintei uulzuulj hamgaalalt husej hurdan gargah ni zub shu odoo huud Mongold horogdoh yu ch bhgui gol ni huu amid bj ur udamaa urgeljluuleh heregtei dee
Хариулах66.181.160.55
Арьсаа хамгаалах аа мэдэж байгаа биз новшнууд
Хариулах139.5.219.99
Яаж ингэж худлаа ярьж чадаж байна. Очиж ярих нь битгий хэл цагдаатай хамт очоод энэ мэдээг гадагш мэдээлэлж болохгүй гээд ах дүүсээрээ нь гарын үсэг зуруулаад утаснуудыг хурааж аваад одоо хүртэл өгөөгүй нуун дарагдуулж байгаа шдээ яаж худ байж чадаж байна хахаха
Хариулах66.181.177.190
Ум мани бадмэ хум.
Хариулах66.181.177.190
Эмгэнэл илэрхийлж байна.
Хариулах66.181.191.110
үхсэн хүн үг хэлдэггүй гэж яг очсон пмуу худлаа хэлж байж ч магадгүйшдээ
Хариулах