УИХ-ын гишүүн П.Сайнзориг улс төрчдийг хууль зөрчиж, бэлэг тараахгүй байхыг уриаллаа.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа "126 гишүүнтэй шинэ парламент 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын 21 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталсан байдаг. Тус хөтөлбөрийн Авлигагүй засаглал бүлгийн 4.2.1.7-д “УЛС ТӨР ДЭХ МӨНГӨНИЙ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛЖ, СОНГОГЧДЫН САНАЛЫГ ХУДАЛДАН АВАХ АЛИВАА АЖИЛЛАГААГ ЗОГСООНО.” гэсэн зорилтыг УИХ дэвшүүлсэн байдаг.
Иймд сонгуулийн болон сонгуулийн бус цаг хугацаанд энэ зорилтыг хангахын төлөө гишүүд үлгэрлэж харуулах ёстой, бас үүрэгтэй. Монгол Улсын Их Хурлыг тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй. Элдэв баяр ёслол тааруулж иргэдэд “масс”, “Эрээнд үйлдвэрлэсэн” бэлэг сэлт /халуун сав, аяга, торго дурдан, цаг тооны бичиг өөрийн зурагтай, чихэр, хүнс гэх мэт/ тараахаа бүр мөсөн зогсоохыг УИХ-н гишүүддээ уриалмаар байна. Шат шатанд сонгогдсон ИТХ-н төлөөлөгчдөө бас уриалмаар байна аа." хэмээн бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна