МУГТ Б.Сугарсүрэн: Ерөнхийлөгчийн дасгалжуулагч Ш.Амарсайхан надаас допинг илэрсэн гэж гүтгэж, туг тахилаа

Т.Отгонсувд
2025/02/17

Бодибилдингийн ААШТ-д оролцсон 4 тамирчнаас ДОПИНГ илэрсэн талаар Монголын Бодибилдинг фитнессийн хөгжлийн холбооноос мэдээлсэн. Эдгээр дөрвөн тамирчны нэгээр нэрлэгдээд буй МУГТ Б.Сугарсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнгөрсөн амралтын өдөр Монголын бодибилдингийн хөгжлийн холбооноос намайг допингийн шинжилгээнд уналаа гэж мэдээлэл гаргасан. Мэдээлэлтэй холбоотой маш олон хүнээс дайралт авсан тул өнөөдөр би мэдэгдэл хийхээр боллоо. 

Допингийн шинжилгээг өнгөрсөн долоодугаар сарын 9-нд авсан. Үүнээс хойш хариу нь гарахгүй удаж, би өөрөө араас нь хөөцөлдөж хариугаа авсан. Үүнээс хойш би шинжилгээний хариугаа шүүлгээд албан ёсоор Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж, Монгол Улсынхаа нэрийг гаргаж Дэлхийн аварга болсон. 

Миний холбоонд гомдож байгаа асуудал бол нийгэмд хүний нэр хүндийг гутаах гэж сошиал орчинд сэвж байгаад нь гомдож байна. Үнэхээр допингийн шинжилгээний хариу ирсэн юм уу гэж би удаа дараа нэхэхэд надад өгөөгүй. Холбооны зөвлөлүүд яагаад илэрсэн гээд 4 тамирчинтайгаа уулзаж, хариугаа танилцуулахгүй, албан бичгээр болон мейлээр өгөөгүй юм бэ. Би өнөөдрийг хүртэл өөрийгөө цэвэр яваа гэж бодож байгаа. Одоо хүртэл IPP болон допингийн шинжилгээний газраас мэдэгдэл өгөөгүй байгаа. 

Монголын бодибилдингийн хөгжлийн холбоо бол Монгол Улсын Ерөнхийлөгч дасгалжуулагч Ш.Амарсайхан гэж ганцхан хүний тоглолтоор явдаг холбоо байгаа. Сүүлийн гурван жил ингэж явж байгаа. Энэ холбооны дарга бол зөвхөн өөрийнхөө дөрвөн шавиа бүх үйл ажиллагаанд оруулдаг. Бид нарт ямар ч эрх мэдэл байдаггүй. Би ганцаархнаа шүгэл үлээгээд, шударга ёсны төлөө явахаар намайг байнга дардаг. Яагаад эх орныхоо нэрийг гаргах гээд явж байгаа хүнийг ААШТ-нд оруулдаггүй юм бэ. 

Ш.Амарсайхан гэж хүн өөрийнхөө нэрийг цэвэрлэхийн тулд надаар туг тахиж байна. Би бас ноотой юмнуудыг нь ярьчихсан. Өнөөдөр нэг хүний тоглолттойгоор холбоо явдаг, энэ дотор маш их мөнгө угаадаг. Гаднаас аудит оруулж, энэ холбооны санхүүжилтыг тайлагнах хэрэгтэй" гэв.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.92
    2025/02/17

    zuv ! ter shudraga Saruulbat meteer demjuulj holboogoo tseverleh heregtei bn .

    Хариулах