Шүүхийн сахилгын хорооноос суудлын автомашин худалдан авах тендер зарлажээ.
Тус тендерийн нийт төсөвт өртөг нь 300 сая төгрөг. "Hyundai Sonata", "Grandeur" эсхүл түүнтэй дүйцэхүйц үзүүлэлттэй машин байх ёстой гэж заасан ба нийт хоёр машин авах аж.
Нэг бүрийн үнэ нь 150 сая төгрөг гэсэн үг. Мөн тендерийн техникийн тодорхойлолтод 2016 он түүнээс хойш үйлдвэрлэгдсэн, 2024 оноос хойш Монголд орж ирсэн байх гэж заажээ.
Мөн 100,000 км-с доош гүйлттэй гэж заасныг харвал хуучин машин ч байж болохоор харагдана.
Тэгвэл 2017 оноос хойш үйлдвэрлэгдсэн 2025 онд орж ирсэн Hyundai Sonata автомашин нь зах зээлд үйлдвэрлэгдсэн оноосоо хамаараад орж ирсэн нь 30-50 сая төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна.
Нэг бүрийг нь дээрх үнээр авчих боломжтой бол чухам яагаад тус тендерийг 300 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр зарласан нь анхаарал татаж байна.
Харин шинэ машины хувьд "Hyundai" компанийн албан ёсны борлуулагч "Mongol Hyundai" компаниас тодруулахад 2025 онд үйлдвэрлэгдсэн Hyundai Sonata 114.8 сая төгрөгөөр борлуулагдаж байгаа гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.92
shuuh gedeg chini shuud hulgaruudiin bugeenii ordon bolson shuu , hedeer zarlasan ch tednii dur dur dahin nemj zarlaad ug !
Хариулах