Гуравдугаар сар менингококкт халдварын оргил үе тул сар шиний үед халдвараас сэргийлэх дэглэм сахихыг анхааруулж байна

С.Гандэлгэр
2025/02/18

Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалт баяр “Цагаан сар” менингококкт халдварын дэгдэлтийн “оргил үе” буюу гуравдугаар сард тохиож байна. Тиймээс баярын бэлтгэл хийх, баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ олон хүн цугларсан газарт бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, золгохдоо бага насны хүүхдийг үнсэхгүй байх, амны хаалт зүүж, гараа халдваргүйтгэх, ам, хоолойг давс, нимбэг, сармисны уусмалаар ээлжлэн зайлах, гэр орондоо агаар сэлгэлт сайтар хийхийг зөвлөж байна.

Учир нь менингококкт халдварыг үүсгэгч нянгийн үржих таатай температур нь 36-37 хэмийн дулаан, чийгтэй орчин бөгөөд өвчилсөн хүн, хамар, залгиурын үрэвсэлтэй хүн, нян тээгчээс агаар дуслын замаар тархдаг.

Судалгаанаас үзвэл манай Улсад менингококкт халдвараар өвчилсөн хүмүүсийн 84% нь 0-14 насны хүүхдүүд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна