Өсвөрийн жүдочид Европын цомын цуврал тэмцээнээс есөн медаль хүртлээ

С.Гандэлгэр
2025/02/18

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэг, олон улсын хэмжээний мастер Д.Алтансүх нарын удирдсан өсвөрийн жүдочид Итали, Словак улсад болсон Европын цомын аварга шалгаруулах тэмцээнээс есөн медаль хүртлээ.

Долоо хоногийн өмнө болсон Италийн тэмцээнээс манай тамирчид гурван алт, хоёр хүрэл медаль хүртсэн бол, өчигдөр Словакийн Саморин хотод болсон тэмцээнээс хоёр алт, хоёр хүрэл медаль хүртсэн байна.

Словакийн тэмцээний медальтнууд:

  • Охидын 52 кг – Б.Гүндэгмаа (алт)
  • Охидын 63 кг – Х.Маралмаа (алт)
  • Хөвгүүдийн 55 кг – П.Алтанцоож (хүрэл)
  • Охидын 57 кг – М.Цэндбазар (хүрэл)

Мөн дөрвөн тамирчин шагналт байрт шалгарсан байна.

Б.Гүндэгмаа “В” хэсгийг тэргүүлж, эхний тойрогт хийлээд, Словак, Чех, Грек, Унгар, Польшийн бөхчүүдийг дараалан ялснаар алтан медаль хүртсэн.

Х.Маралмаа жингийнхээ бүх жүдочийг толгойлон, “А” хэсэгт эхлээд гоц мөргөж, дараа нь Израйль, Чех, Австри, Чех, Сербийн бөхчүүдийг ялснаар төрийн дууллаа эгшиглүүлжээ.

Энэхүү тэмцээн нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгох чансааны оноо олгох чухал тэмцээн байсан бөгөөд манай тамирчдын амжилт ирээдүйд өндөр түвшний тэмцээнүүдэд өрсөлдөх чухал суурь болж байна.

Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна