Бодибилдингийн хөгжлийн холбооноос дөрвөн тамирчин допингийн шинжилгээнд унасан талаар мэдэгдэл гаргасан. Уг мэдээлэлд дурдагдсан МУГТ Б.Сугарсүрэн гомдолтой байгаа талаараа өчигдөр/2025.02.17/ хэвлэлийн бага хурал хийсэн.
Тэгвэл спортын тайлбарлагч С.Шижирбат энэ талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Гайхалтай юм боллоо шүү. Дэлхийн спортын ертөнцөд допингийн шинжилгээ аваад 7 сарын дараа хариу нь гарсан тохиолдол байхгүй. Монголд л ийм нэгэн юм болж булай боллоо.
2024 оны 7 сард авсан шинжилгээний хариугаа 7 сарын дараа дэлгэж тэнэгтэх юм. Бодигийн холбоо гэж мулгуу гарууд юм аа.
Хэн гэж тамирчдаас илрэх нь хамаагүй, хэнээс ч илэрсэн бай ийм стандартын зөрчлүүдтэй шинжилгээг ямар ч тамирчин хүлээн зөвшөөрөхгүй заргалдах нь ойлгомжтой шүү дээ.
Бас Бодигийнхноос шинжилгээ авах ямар хэрэг байна аа. Угаасаа хатгуулж байж үзүүлэлтээ ахиулдаг, допингоо ил хэрэглэдэг зарладаг болоод удсан, дэлхий даяар нууц биш болсон төрөл шүү дээ.
Утгаа алдсан замбараагүй олон холбоодтой, шинжилгээ авдаггүй шүү дээ. Монголд стеройдыг бие дээрээ туршиж үзээд сайн мэдлэгтэй болсон хэдхэн хүн л байгаа даа.
Допинг гэдэг юмаа ойлготол хугацаа орно оо" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.107
naad hugatsaa chini zuvhun mongold bdg ymaa , odoo Oyunbold ,Badarch nariin araas yvdaa , zoliosnuud mini .
Хариулах66.181.178.223
Энэ нөхөр дэлхий , түүнийг хэдэн сая багасгаж сургалтанд хэрэглэдэг бөмбөрцөг хоёрыг ялгаж дэлхий гэж ярьж байгаа нь овоодоо.
Хариулах122.201.31.221
Угаасаа төрийн шагнал авах гж хүчээр барьсан юм биш үү
Хариулах