Энэ сарын 17-25-ны хооронд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид тойрог, тойрогтоо ажиллах бөгөөд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг иргэд, олон нийтэд танилцуулах юм.
Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэхдээ олон төвт хот болгохоор төлөвлөсөн. Анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж байсан Улаанбаатар нийслэлийг үүнээс хойш 6 удаа төлөвлөсөн байдаг. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь иргэн амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд түлхүү чиглэгдсэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна