"Ж.Дуламсүрэн нарын алба хаагчид "CU" компанийн зардлаар бус хувийн зардлаар БНСУ-д ажилласан"

С.Гандэлгэр
2025/02/18

Өнөөдөр /2025.02.18/ "ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо" ТББ-аас төрийн зарим алба хаагчид "CU"-гийн зардлаар БНСУ-д ажлын өдрүүдээр тав хоног аялж ирсэн гэх асуудлаар хэвлэлийн хурал хийсэн. 

Энэ үеэр тэд ""CU" компанийн санхүүжилтээр "нийслэл дүүргээс сургалт, аялалд оролцох хүмүүс" нэртэй нийт 15 хүнийг АТГ-т өгч шалгуулна" хэмээн мэдэгдсэн юм. 

Тэгвэл тухайн хэвлэлийн хуралд нэр дурдагдсан Ж.Дуламсүрэн, Н.Бумцэнд тэргүүтэй төрийн алба хаагчид хувийн зардлаар албан томилолтод явсан байна. 

Тодруулбал доорх албан бичиг нь энэ сарын 11-ний өдрийн Б/19 тоот дугаартай Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаал байгаа юм. Үүнд:

"Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн, Худалдаа үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд, Хоол үйлдэрлэлийн газрын мэргэжилтэн Э.Өлзиймаа нарыг БНСУ-ын худалдаа үйлчилгээний салбарын хөгжил, эрх зүйн зохицуулалт, ая тухтай дэлшүүрийн стандартчилал хөгжүүлэлтийн туршлагаас суралцах сургалтад оролцуулах зорилгоор хувийн зардлаар албан томилолтоор ажиллуулах" гэсэн байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.107
    Өчигдөр

    ene alband munfag zutgeltei alban haagchid ajildag ym bn , ted huviasaa zardlaa gargaad oron nutagtaa bish buur gadaadad yvj ajildag zutgeltei humuus bdg bn shuu , yostoi l unuu gaviyat , odon geh meteer shagnah boljee !

    Хариулах
  • 202.21.102.98
    Өчигдөр

    Хувийн зардлаараа явж харагдаа ч худал

    Хариулах
  • 24.43.233.7
    2025/02/18

    Төрийн алба хаагчид СU-гийн зардлаар биш гэхэд тэдний шугамаар явсан бол ашиг сонирхлын зөрчил гэж үзэх үндэстэй. аТГ шударгаар тогтоож хариуцлага тооцох ёстой

    Хариулах