Бусдыг зодсон жүжигчин С.Одбаярыг 100 мянган төгрөгөөр торгожээ

Х.Есү
2025/02/18

"Этик" продакшны жүжигчин, найруулагч С.Одбаяр бусдын биед халдаж, толгой руу нь олон удаа тохойлдож цохиж буй бичлэг өнгөрсөн оны 12 сард цахим орчинд цацагдсан. 

Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, С.Одбаярт зодуулсан иргэнд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тул зөрчлийн хуулиар торгосон байна. 

Бид хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ц.Баярбилэгээс тодруулахад дараах мэдээллийг өгсөн юм.

"Өнгөрсөн оны 12 дугаар сард дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхээс иргэн О-д Зөрчлийн тухай хуулийн 5.2-т зааснаар 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 176.3.178.47
    Өчигдөр

    Солиорчихсон юм бэ?! 100 мянгаар торгоод л болчихсон уу тэ? Шийтгэл ч гэж дэ үнэн инээдтэй .

    Хариулах