Манай тамирчид мөсөнд авиралтын ДАШТ-ээс найман медальтай ирлээ

С.Гандэлгэр
2025/02/18

АНУ-ын Өүрэй хотод мөсөнд авиралтын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Тус тэмцээнд 20 гаруй орны 100 гаруй тамирчин гурван насны ангилалд аваргуудаа тодруулжээ. Манай улсаас дасгалжуулагч Д.Отгонхүүгийн удирдлагад найман тамирчин оролцож дөрвөн алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар эх орондоо ирэв.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн U16 насанд Б.Энхрий-Эрдэнэ, U18 насанд Ж.Амина, эрэгтэйчүүдийн U20 насанд Э.Номинтэнгэр нар хурдны төрөлд алтан медал, хүртсэн бол эрэгтэйчүүдийн U18 насанд Э.Дөлгөөн мөнгө, U20 насанд Б.Мөнхбаатар хүрэл медаль хүртсэн байна. Мөн Ж.Мухаммед, А.Зоригтбаатар нар шагналт байрт шалгарав.

Ингэснээр хурдны төрөлд багийн дүнгээр алтан медаль хүртжээ.

Тэгвэл техник, хурд хосолсон төрөлд багаараа хүрэл медаль зүүсэн бол техникийн төрлийн эмэгтэйчүүдийн U16 насанд Б.Энхрий-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр тэр техникийн төрөлд ДАШТ-ээс медаль авсан анхны монгол тамирчин болж байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна