МУГТ Э.Цэндбаатарыг "ХАНГАРДИ" одонгоор шагналаа

С.Гандэлгэр
2025/02/18

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг хүлээн авч уулзан баяр хүргэв. Хүндэтгэлийн уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр "Бахархам ялалт байгуулсанд баяр хүргэе" гээд Нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор, тамирчны дасгалжуулагч Жонатан Уолл Нийслэлийн "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа.

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар "Төв Азийн аваргын бүсийн төлөөх "Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын нийт хамт олонд талархаж буйгаа илэрхийлье" гэв.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.15.114
    Өчигдөр

    Хүний араншаан гэж... Алдвал гутлын улнаасаа дорд үзчихээд, амжилт ялалт байгуулаад ирэхээр нь идүүрээ долоож буй нохой шиг болохым даа.

    Хариулах