Жижиг "Тавантолгой" ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 6960 төгрөг ногдол ашиг хуваарилна

Х.Есү
Өчигдөр 08 цаг 57 минут

Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 6960 төгрөг ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ. 

Тодруулбал, 

Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаар тогтоолоор 2024 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 6,960 (зургаан мянга есөн зуун жар) төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.205
    Өчигдөр

    1

    Хариулах
  • 122.201.31.58
    Өчигдөр

    6,568,920 uu te

    Хариулах
    • 103.212.118.31
      Өчигдөр

      гүү байх өө хха