Энэ оны эхний хоёрдугаар сарын байдлаар ахуйн хүрээнд угаартсан 102 дуудлага, мэдээлэл бүртгэгдэн, 282 хүн эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авчээ.
Угаартсан дуудлага мэдээллийн шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллагаас тодруулахад утаа мэдрэгчгүй, утаа мэдрэгчээ салгасан яндангийн сойлт хаасан, яндангаа авсан зэрэг шалтгаантай байна.
Хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн, бусад хориглосон шатах материал /автомашины дугуй, хуванцар/ түлсэн эсэхийг Цагдаагийн байгууллага болон төр захиргааны байгууллага хамтран хяналт шалгалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байна.
Иймд иргэд Та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгч буюу сэрэмжлүүлэг мэдээлэл, зөвлөгөөг хэрэгжүүлэн аливаа эрсдэлээс хайртай дотны хүмүүсээ хамгаална уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна