Бүрэн судлагдаагүй утаагүй тамхин бүтээгдэхүүний хэрэглээнд эрх зүйн зохицуулалт хийх хэрэгтэй

Х.Есү
Өчигдөр 10 цаг 58 минут

Монголын нийт хүн амын 27,1 хувь нь тамхи татдаг гэж үздэг байна. Насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг,  харин эмэгтэйчүүдийн хувьд хорин хүн тутмын нэг нь тамхи татдаг гэж судалгааны дүн гарчээ.

Утаат буюу янжуур тамхины хор уршгийн талаар шинжлэх ухаан нэгэнт тогтоосон, түүнчлэн Монголд Тамхины хяналтын тухай хууль амжилттай хэрэгжсэний үр дүнд тамхины хэрэглээ харьцангуй багасаж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Гэвч сүүлийн үед хүмүүсийн хэрэглээнд эрчтэй дэлгэрч байгаа утаагүй тамхины бүтээгдэхүүнийг эрх зүйн зохицуулалттай болгох шаардлагатай гэж үзэн Монгол Интервеншнал Пульмонологийн Нийгэмлэгээс УИХ-ын гишүүдэд ханджээ.

Учир нь эдгээр бүтээгдэхүүний хор нөлөө бүрэн судлагдаагүй төдийгүй татваргүй, хяналтгүйгээс шалтгаалаад зарим бүтээгдэхүүний үнэ хямд байгаа зэрэг нь өсвөр насныхны дунд хэрэглээ болж буй нь эмч мэргэжилтнүүдийг эмзэглүүлж байна.

Утаагүй тамхин бүтээгдэхүүнд хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай талаарх үндэслэлтэй танилцахдаа дараах холбоосоор нэвтэрнэ үү.

https://www.khorbaga.mn/petition



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна