1072 хувьцааны ногдол ашиг болох 100 мянган төгрөгийг цагаан сарын өмнө олгоно

Х.Есү
Өчигдөр 12 цаг 06 минут

"Эрдэнэс таван толгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг болох 200 мянган төгрөгийг цагаан сарын өмнө ба дараа хувааж олгохоор болжээ. 

ЭТТ: "Компанийн төлөөлөн удирдах зөвлөл яг одоо хуралдах гэж байна. Засгийн газрын хуралдаанаар ногдол ашгийг олгох тухай танилцуулга хийсэн. Одоо ТУЗ хуралдаад ногдол ашгийг хоёр хувааж олгохоор шийдвэр гаргах байх. 

Цагаан сараас өмнө 100 мянга төгрөг, хавар дөрөвдүгээр сар орчимд үлдсэн 100 мянган төгрөгийг олгоно" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна