Арилжааны банкууд хамтран АТМ-ны гүйлгээний шимтгэлээ 100 төгрөг болголоо

Х.Есү
Өчигдөр 15 цаг 00 минут

Монголын банк санхүүгийн салбарын системийн нөлөө бүхий арилжааны банкнууд 2022 оноос эхлэн АТМ-ны гүйлгээний шимтгэлээ харилцан бууруулж, хамтран ажиллаж байгаа билээ. 

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2023 онд Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк болон Капитрон банкнуудын төхөөрөмжүүд (ATM, CDM, CRM) дээр бэлэн зарлага гаргах үед гүйлгээний шимтгэл 500 төгрөг байсныг 100 төгрөг болгон бууруулсан.

Энэ удаад тус хамтын ажиллагаанд Богд банк нэгдэн санамж бичигт гарын үсэг зурлаа. Дээрх арилжааны банкнуудын харилцагч нар Улаанбаатар хот болон орон нутагт байрлах 1,000 гаруй ATM төхөөрөмжөөс бэлэн зарлага гаргахад 100 төгрөгийн шимтгэл төлөх юм.

Арилжааны банкнуудын энэхүү хамтрал нь харилцагчдадаа илүү ойртох, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нөхцөлийг сайжруулах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилготой билээ. Гүйлгээний шимтгэл бууруулах шинэчлэлийн ажлыг тус таван банкны үндсэн системд амжилттай хийж дууссан бөгөөд өнөөдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүллээ.

Бид цаашид ч банк хоорондын үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдлыг сайжруулахад нээлттэй байж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байна.

Харилцагч та ATM-ны гүйлгээний шимтгэлтэй холбоотой асуудлаар:

Голомт банкны 1800-1646

Төрийн банкны 1800-1881

Худалдаа хөгжлийн банкны 1900-1977 

Капитрон банкны 1800-2020 

Богд банкны 7577-1199 лавлах дугаараар тус тус холбогдон мэдээлэл аваарай.

                                                             Дэлхийн жишиг Монголын банк 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.13
    Өчигдөр

    bankuudaa shalgaach,hadgalamj, hariltsahad bga mngo avah,mngi hiihed urgelj shimtgel avba,urgelj shimgkee nemne,jild huvi geched ihenhigni huvi ogsni dhimtgrl grj avah yum,huni mngig buten jik ergeldulj ashigkaj bj shimtgel nereer luuvirdsh yuma,ene buh bsnkuudaa shalgach,dambuurmaar huurnuud zz

    Хариулах
  • 66.181.161.19
    Өчигдөр

    АТМ-ы шимтгэлээр банкууд бүх зардлаа нөхдөг улс орон монголоос өөр хаа ч байхгүй арван төгрөг байхад АТМ-ны зардал нөхөгдөөд ашигтай байна зуун төгрөгний шимтгэл аваад банк бүх үйл ажиллагааны зардлаа нөхөөд ашигтай ажиллана арай дэндүү байгаа биз!!!

    Хариулах