"Монгол эв нэгдэл" төслийн багийнхан Завхан аймагт байрлах "Боролдой" номын дэлгүүрээр зочиллоо. Номын дэлгүүрийн эзэн П.Норжмаагийн ээж үндэсний төв номын санд 30 гаруй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд суужээ.
Багаасаа хүссэн номоо уншиж өссөн охин аймагтаа ирээд өөр шигээ ном унших хүсэлтэй хүүхэд бүрт зориулж тус дэлгүүрийг нээсэн байна. 2000 гаруй нэр төрлийн ном худалдаалахаас гадна 580 гаруй ном түрээсээр уншуулдаг гэлээ.
Мөн хүүхэд залууст гар урлалын сургалтууд явуулж, долоо хоног бүр "Аянга" номын клубээрээ номын хэлэлцүүлэг өрнүүлж залууст ном унших соёлыг түгээж байна. Аймгийн хүүхэд залуусын оюуны боловсролд хувь нэмрээ оруулж яваа номын дэлгүүрийн хамт олонд "Монгол эв нэгдэл" төслийг дэмжигч, дөрвөн улсын гавьяат С.Жавхлан аавынхаа бичсэн "Захиас" номын дээжээ гардуулж өглөө.
Үүний дараа Завхан аймгийн үндэсний үйлдвэрлэглэгчидтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон. Хангай говь хосолсон байгалийн онцлогтой Завханчууд малын гаралтай арьс шир, сүү цагаан идээ, мах боловсруулах үйлдвэрлэлээс гадна байгалийн жимс, модон эдлэл, хувцас үйлдвэрлэлээр үндэсний олон бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Хөдөлмөрч, бүтээгч, үйлдвэрлэгчдийг дэмжихээр ирсэн төслийн багийнхныг аймгийн удирдлагууд талархан хүлээн авч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.13
mmmtzz
Хариулах122.201.31.13
Iim davarchidn balai yumnud,duuchin gej hundtlsen bol bolooshtei,davrsh hereggui,duulsn nertei busdaas energy hulgaij hevtej ork yumnud zavhai yumnud gazar gazar buzwrkaj yavsnu tol......
Хариулах95.117.245.11
yooy ergu 2 dagz salj niled l huhed unchruled tugere shiu hij ergu ork malnudinha tarhig bazad l mungu olod zolbintod bhinma yagad mongold im hun hogud im olnoro hudla shagad l amidrad bdin be yostoi nuren dere ustei malnasa dor malnud ahu
Хариулах