Осол болсон үед хүний амь нас хохироогүй бол заавал цагдаад бүртгүүлэх шаардлагагүй

Х.Есү
Өчигдөр 17 цаг 34 минут

Зам тээврийн осол болсон үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бол цагдаагийн байгууллагад дуудлага заавал бүртшүүлэх шаардлагагүй. 

Тодруулбал, осол болсон үед замын байгууламж бусад зүйлд хохирол учруулаагүй, хоорондын маргаангүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бол цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч бүртгэлд авхуулж, тодорхойлолт авах шаардлагагүйгээр даатгалын байгууллагад дуудлага өгч шийдвэрлүүлэх боломжтой.

Жолооч та бүхэнд дээрх тохиолдол байгаа бол даатгалын байгууллагад хандахыг зөвлөж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.212
    Өчигдөр

    Замын хөдөлгөөний дүрмийн 3.6 заалтаа сайн уншаарай бичсэн болгон үнэн гэсэн дүрэм байхгүй шдээ хохирогч жолооч даатгалын байгууллага харилцан маргаангүй тохмолдолд гэж байгаа шүү

    Хариулах