Ногдол ашгийн 100 мянган төгрөгийг битүүнд иргэдийн дансанд шилжүүлнэ

Х.Есү
Өчигдөр 11 цаг 30 минут

"Эрдэнэс тавантолгой" хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл өчидөр хуралдаж ногдол ашиг тараах талаар шийдвэр гаргажээ. 

Тодруулбал, ногдол ашгийг хоёр хувааж олгох бөгөөд эхлээд 100 мянган төгрөгийг иргэдийн дансанд энэ сарын 28-нд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Харин ирэх дөрөвдүгээр сард 93 мянган төгрөгийг хуваарилан өгөхөөр болжээ.

Мөн иргэд ногдол ашгаа бэлнээр авах уу, хуримтлалын дансандаа хийх үү гэдгээ И-Монголоор дамжуулан шийдэх боломжтой юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна