АМГТГ-ын анхны дарга асан Д.Жаргалсайханыг АТГ-т шалгуулна

Х.Батсайхан
Өчигдөр 12 цаг 52 минут

Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн болон үүсмэл орд газруудыг эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хэлцэл хийх ЗГ-ын БЭТ-өөр томилогдсон Ж.Батзандан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээлэл хийх үедээ Ашигт малтмал, газрын тосны газрын анхны даргаар томилогпдож, долоон жил ажилласан Д.Жаргалсайханыг АТГ-т шалгуулахаар өгч байгаагаа мэдэгдэв. Тэрбээр түүнийг Стратегийн орд газруудыг хууль бусаар хувийн компаниудад шилжүүлсэн, Стратегийн ордын жагсаалтад багтдаг Цайрын ордыг энэ маягаар хувийн хэвшилд өгөөд өөрөө хувь эзэмшдэг гэж буруутгасан юм.

Монгол Улс 1997 онд Ашигт малтмалын тухай хуулиа баталж, Ашигт малтмал газрын тосны газрыг байгуулахад Д.Жаргалсайхан даргаар нь томилогдож байжээ. Өдгөө Д.Жаргалсайхан нь хувьдаа 30 гаруй компанитай, маш баян болсон аж.

Хэвлэлд сайн, муугаар бичигддэг энэ хүн ямартай ч АТГ-т шалгуулахаар болж байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 112.72.6.254
    Өчигдөр

    зөв хамаг баялагыг зүгээр шахуу өгөх эхлэл эх үүсвэрийг тавьсан хүн Ямар сайндаа Эрээнд Ар монголын ашигт малтмал лиценз зардаг газар байна гэж дуулдах вэ дээ

    Хариулах
  • 202.126.89.152
    Өчигдөр

    Шүүхэдээ л итгэ өөр гарц чам шиг хулгайчид үлдээгүй шүүү

    Хариулах