Архангай аймагт зохион байгуулагдсан хурдан морины сунгааны үеэр бага насны хүүхэд унаж амиа алдсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.
Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын эмнэлэгт хүүхэд мориноос унаж нас байдалтай ирлээ гэх мэдээлэл бүртгэгдсэн.
Шалгалтын явцад амь хохирогч 12 настай эрэгтэй С нь тухайн өдөр хашаан дотроо ганцаараа морь унаж байгаад унаж, чирэгдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Одоогоор хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна