Бусдыг тагнаж, чагнасан хэргээр саатуулагдсан З.Төрмандахын бие муудаж эмнэлэгт хүргэгджээ

Х.Есү
Өчигдөр 15 цаг 23 минут

Ухаа худагтай холбоотой асуудлаар Эм Си Эс группийн нэр бүхий хүмүүсийг саатуулан шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тус хэрэгт холбогдуулан саатуулагдсан гэх З.Төрмандахын бие муудаж, эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлснээр З.Төрмандах нь өчигдөр тагнуулын ерөнхий газарт очиж мэдүүлэг өгчээ. 

З.Төрмандах болон саатуулагдсан дөрвөн иргэн нь эрүүгийн хуулийн 19.11 дүгээр зүйл, 21.13 дугаар зүйлээр шалгагдаж, байна. Эдгээр зүйл анги нь зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ялтай.

  • 19.11 дүгээр зүйл.Төрийн нууцыг хууль бусаар олж авах 1.Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 21.13 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих 2.Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч З.Т-г “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан”, “Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ. 

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй танилцан яллагдагч З.Т-д яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэн, түүнд 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.170
    11 цагийн өмнө

    Шорон ороход л бие мууддаг наранд болохоор бусдын биеийг муутгадаг бх даа

    Хариулах
  • 103.57.92.11
    12 цагийн өмнө

    шоронд орохоор л бие нь муудана

    Хариулах
  • 202.126.89.122
    Өчигдөр

    Энэ хулгайчийн гол нь тасарлаашдээ

    Хариулах
  • 66.181.161.194
    Өчигдөр

    Иймэрхүү ажил албан тушаал, мэргэжлийн ур чадвараа ашиглаж амь зууж байгаа цагдаагийн хурандаа нар их байгаа байхөөө

    Хариулах
  • 66.181.176.252
    Өчигдөр

    ХАРВААС ГЭМГҮЙ ЦАРАЙ ГАРГАСАН

    Хариулах
  • 202.9.46.228
    Өчигдөр

    Пяздыхнууд үхэх гэж байж хэрэг үйлдэх

    Хариулах
  • 59.153.115.76
    Өчигдөр

    Өргөсан тангарагаасаа урвасан Өөдгүй эр юм даа

    Хариулах
  • 139.5.217.199
    Өчигдөр

    I

    Хариулах