Хүүхдийн бүтээлч, шинжлэх ухаанч сэтгэхүйг хөгжүүлэх хичээлийн хэрэглэгдэхүүнийг гардуулан өглөө

Х.Есү
Өчигдөр 16 цаг 08 минут

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар цэцэрлэгт УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээгийн хамтаар ажиллалаа.

Тус цэцэрлэг 1986 онд байгуулагдсан бөгөөд 28 багштай, 6 бүлэгт 240 гаруй хүүхэд 24 цагаар суран хүмүүждэг онцлогтой.

No photo description available.

Хүүхдийн сэтгэхүйг шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи, сэтгэлгээний гоо зүйгээр хөгжүүлэх Олон улсын стандартын IQ хөгжүүлэх хичээлийн хэрэглэгдэхүүн, тоос сорогч, угаалгын машин, смарт тв, суурин компьютерыг 106 дугаар цэцэрлэгт УИХ-ын гишүүн Н.Алтаншагай гардуулан өглөө.

СӨББ-д хүлээлгэн өгч буй энэхүү бүтээгдэхүүн нь 3, 4, 5 нас тус бүрт 32, нийт 96 загвар бүхий хичээлтэй, багш, сурагчийн гарын авлага, эцэг эх асран хамгаалагчтай харилцах дэвтэр бүхий агуулга, арга зүйн хэрэглэгдэхүүнтэй бөгөөд нэгэн зэрэг 30-40 хүүхэд хичээллэх боломжтой 10,000+ ширхэг эд анги, түүнийг ангилан савлах 66ш хайрцаг, бүх хайрцгийг байрлуулах тавиурын хамтаар өгсөн юм.

No photo description available.

106 дугаар цэцэрлэг нь Монгол ахуй, ардын урлагаар сурагчдаа сурган хүмүүжүүлдэг байсан бол өнөөдрөөс Олон улсын жишигт нийцсэн оюун ухааныг бүтээлчээр хөгжүүлэх сургалтын хэрэглэгдэхүүнтэй болж байна.

Цаашид тухайн цэцэрлэгийн гал тогоо, гадна орчин, фасадыг үе шаттайгаар шийдвэрлэнэ гэдгээ УИХ-гишүүн Н.Алтаншагай онцлон хэлэв.No photo description available.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна