Улаанбаатарт 14 градус хүйтэн байна

Zuv.mn
21 цаг 3 минутын өмнө

Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар, хоёрдугаар сарын 23-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, хоёрдугаар сарын 24-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, хоёрдугаар сарын 24-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -33-38 градус, өдөртөө -17…-22 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -27-32 градус, өдөртөө -12-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -12-17 градус, өдөртөө +1-4 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -16-21 градус, өдөртөө -3-8 градус, бусад нутгаар шөнөдөө -22-27 градус, өдөртөө -8-13 градус хүйтэн байна.  

Улаанбаатарт өнөөдөр цэлмэг, 14 градус хүйтэн байна. Цаашдаа хоёрдугаар сарын 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна