Энэ жилийн цагаан сарын баяраар хоёр өдөр бүх нийтээр амраад гуравдугаар сарын 3-ны даваа гарагаас эхлэн ажил үйлчилгээ эхлэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр /2025.02.21/ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа "Хөдөлмөрийн хуулинд цагаан дээр хараар хуанлийн тооллоор гурав хоног биш билгийн тооллоор шинийн 1, 2, 3-нд амарна гээд хуульчилсан. Гэтэл энэ жил шинийн нэгэнгүй жил. Шинийн 2, 3- ндаа амраад даваа гаригт ажилдаа орно.
Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль нь ийм юм. Хуулийн засаглалтай улс учраас хуулиа дагахаас өөр аргагүй. Харин энэ хуулиа засъя. Шинийн нэгэнгүй жил их л ховор тохиодог юм байна" хэмээн бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.177.58
Сайд бас зурхай зурж үзээд шинийн нэгэн байхгүй болсныг мэдчихжээ их эрээ
Хариулах202.126.92.18
хуулиа давсан ацны шийдвэрээ гаргаад л болоо шд. ядах юм бхгүй.
Хариулах66.181.185.222
Хуцөө
Хариулах