ГЕГ-ын дарга Р.Отгонжаргалын эгч Р.Бурмаа Замын-Үүдийн гааль дээр "ХАТАН" нь болж иргэдийг "ДАРЛАЖ" байна

Т.Отгонсувд
20 цаг 50 минутын өмнө

Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалын эгч Р.Бурмаа гэгч нь олон жил хууль зөрчиж, ахынхаа нөлөөгөөр өөртөө давуу байдал бий болгож бусдыг дарамтлах болжээ.

Мөн Замын-Үүдийн Гаалийн газрын удирдлагуудын дарамт шахалт, авлига, хээл хахууль, хууль бус үйлдлийг иргэд эсэргүүцэж эхэлсэн байна. 

Энэ талаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн Т.Нэргүй өнөөдөр/2025.02.21/ шүгэл үлээж, мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Гаалийн ерөнхий газрын албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг олон жил ярьж явсан ч хүчин мөхөстөж, өнөөдөр олон нийтэд хандаж, хэвлэлийн хурал хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ.

Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалын төрсөн эгч Р.Бурмаа гэж хүн гаальд ямар ч албан тушаалгүй атлаа дүүгийнхээ эрх мэдлийг ашиглан Замын-Үүдийн гааль дээр дур зоргоороо аашилж байна.

Р.Бурмаа гэгч нь 20 гаруй жил Замын-Үүдийн гаалийн ажилчдыг дарамталж, энгийн иргэдийг шантаажилж байгаа. Хил гаалиар орж, гарч байгаа бараа бүтээгдэхүүн, автомашины мэдээллийг хууль бусаар олж авч гаалийн ажилчид руу “Наадахаа зогсоо, битгий гарга” гэх мэтчилэн дарамталж үйл ажиллагааг нь доголдуулж байна.

Гаалийн ерөнхий газрын дарга дүүгийнхээ эрх мэдлийг ашиглаж, дур зоргоороо авирлаж, хууль зөрчиж байгааг хууль хяналтынхан шалгах нь зүйтэй гэж бодож байна.

Р.Бурмаа ачаа бараагаа шалгуулалгүй хил гаалиар гарч, энгийн иргэдээс бага татвар төлж давуу эрх эдэлж байна. Мөн Замын-Үүдийн гаалийн байцаагч нар энгийн иргэдээс авлига авахгүй бол ажлаа хийдэггүй, ачаа барааг нь гаргадаггүй зэрэг хууль зөрчсөн үйлдлүүд цэцэглэж байна. 

20 гаруй жил дүүгийнхээ эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашиглаж, гаалийн ажилчдыг дарамталж, энгийн иргэдийг зовоож байгаа Р.Бурмаа гэж хүнийг хууль хяналтын байгууллага өнөөдрийг хүртэл мэдээгүй байгааг гайхаж байна. Мэдээгүй бол өнөөдөр би шүгэл үлээж байгаа тул энэ асуудлыг шийдэж, шалгахыг хүсч байна” гэв.

2022 онд  Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг ажлаас нь чөлөөлж, түүний оронд нь Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргалыг томилсон байдаг.

Түүний хувьд хуульч, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд цагдаагийн байгууллагад 24 жил ажилласан аж. 

Эх сурвалжийн хэлж буйгаар Замын-Үүдийн Гаалийн үйл ажиллагаанд шууд оролцоотой Р.Бурмаа гэгчийн хууль бус үйлдлүүдээс болж хохирсон иргэд энэ талаар гомдол гаргаж, мэдээлэхээс айдаг гэв.

Учир нь ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал нь цагдаагийн байгууллагад олон жил ажилласан тул танил тал, давуу байдлаа ашиглан эгчийнх нь хууль бус үйлдлийг нь ил болгосон иргэдэд дарамт учрах, ямар нэгэн зүйл тохиолдож магадгүй гэх айдастай байдаг аж.







Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.120
    49 минутын өмнө

    Би тэр хүнийг мэддэгийн хувьд сэтгэгдлээ бичье гэж бодлоо Отгонжаргал дарга хэзээч ах дүү найз нөхдөдөө найр тавьж хууль бус үйлдэл хийхгүй шудрага ёс зүйтэй хүн гэдгийг сайн мэднэ. Тэр эмэгтэй хууль бус зүйл хийж байгаа бол тэр хүнийхээ тухай л ярих хэрэгтэй. Яаж нэг иргэн гаалийн байцаагчийг шантаачилдаг юм бэ шантаажинд орох ямар нэг зүйл байгаа юмуу. Хэрэв дүүгээс нь айж шантаажинд орж байгаа бол айлтгүй гэдгийг хэлье Миний дүгнэлтээр гааль авлига хээл ахуултай нилээд сайн тэмцэж багаа учир зарим нэг хүмүүсийн эрх ашиг нь хөндөгдөж байгаа бололтой юм шиг бна .

    Хариулах
  • 139.5.218.229
    11 цагийн өмнө

    Гаалийн байцаагч нарын цалин нь авилга болчихсон.Тухайн бараа таваараас заавал илүү мөнгө нууж авдаг нь нууц биш болсон хө.

    Хариулах
  • 202.126.89.106
    12 цагийн өмнө

    Haa gazriin gaali ugaasaa iim baidag Altanbulag boomt OXU r newtrehed bas l iim asuudal mash ih tatwariin daramt arai2 amniihaa zorgoor 200 300 500k tatwar nehne arai l daramttai

    Хариулах
  • 66.181.190.30
    13 цагийн өмнө

    Энэ нөгөө Улсын харцага Өлзийбаярын эхнэр Бурмаа мөн үү

    Хариулах
  • 202.126.88.145
    16 цагийн өмнө

    За битгий балайрцгаагаад бай өөрсдтйнхөө барааг татваргүй буюу бага татвартай гаргах гээд чадахгүй болохоороо янз бүрийн юм зохиогоод бгаарай Нэргүй гуай хэн гуай ч моггол улсын хидээр оруулж ирж бгаа бараандаа хууль ёсны татвар төлөх ёстой шү гаад хүн чинь тэр Отгонжаргалыг гаалийн дарга болохоос өмнө Замын үүдийн хил гааль дээр орж гардаг нэлээн хэл амтай хүн байсан тэр дүүтэйн холбоод байх шаардлага бхгүй олон юм донгосоод байвал чиний татваргүй оруулж ирсэн бараанаас чинь татвараа суутгаж авна шү мал минь хамаатан байж болно ямарч нөлөө байхгүй гэдгийг сайн мэддэгийн хувьд хэльчихье хүнийг харлуулах юмаа олж ядах юмаа энэ муусайн балай юм нууд

    Хариулах
    • 66.181.176.211
      13 цагийн өмнө

      Иргэн Б. гийн трол духлаа аашаад байлдаа замын үүды н гааль ямар байгаг захын нохой чамд хэл за юу

  • 73.15.127.26
    16 цагийн өмнө

    gaali bol unen daramtiin gazar gadaadad garch ar geree tejeeh gej yas mahaa zulgaaj baigaad jool yum tsugluulj ar gertee ur huuhdruugee yavuuldag ternees ni amandaa orson toog helj tatvar duraaraa nemej toluulne tegsen hernee ichihgui baraagiin shalgah neriidleer zadlaad baraanaas ni ooriin yum shig avdag gadaadad garch ajilj baigaa ulsuud gaalid yamar ortoi yum be ter hun ar geree ur huuhdee tejeene gaaliin baitsaagch nariig tejeene tatvar geed mongol ulsiig tejeene yaanaaa tegeed gargaj baigaa baraa ene ter dandaa hulgaichuudiin baraa tatvargui gardag iim l bn daa

    Хариулах
  • 103.57.92.133
    17 цагийн өмнө

    Өвчтэй янхан бэ гаалийн дэг алдагдаж тээвэр хоцордог үнэ гэмдэг хахуул их авдаг иймэрхүү шимэгч луйварчидаас үтэр түргэн салаач шоронд явуул

    Хариулах
  • 202.70.34.115
    17 цагийн өмнө

    Ийм мэтийн ард иргэдийг шулж мөлжсөн луйварчин сдануудыг бүгдийг баривчилж шоронд хатаах цаг нь болсон. новш юмаа. хүний арьс нөмөрсөн сүгнүүд

    Хариулах
  • 202.21.116.171
    17 цагийн өмнө

    Ганц замын үүд гэлтгүй гаалийн том жижиг бүх шалган өнгөрүүлхэд даам гарсан хөндлөнгийн дарамтлагчид маш их байгаа дээр нь гаалийн байцаагч нар гэж ханж цадахаа мэдэхгүй мэргэжлийн гэгдэх бүлэг хүмүүс Гаалийг хурдан цахимжуулж гаалийн байцаагч нарыг шалгадаг хянандаг газар байдаг бол мөн сайн байна. Бас хүнийг ялгавартай хандана орж гарч сураагүй дадлага туршлага муутай ноорхой нэгэнд бол дээрэлхүү гэж жигтээхэн иймэл дүр зураг харагддаг.

    Хариулах