Нарантуул захыг хотын төвөөс нүүлгэх талаар цахим орчинд иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнөөд буй. Түгжрэлийг сааруулахын тулд томоохон зах худалдааны төвүүдийг хотын зах руу нүүлгэх талаар олон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Хотьн дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шинээр баригдах Туулын зам дагуу хотын зүүн баруун талуудад төрөлжсөн худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар эзэмшигч, өмчлөгчтэй нь яриа хэлцэл хийж, зөвшилцөхөөр төлөвлөж байна.
Хэзээ мөдгүй хааж, боогоод нүүлгэх гэсэн зүйл байхгүй. Нэг талдаа худалдаа үйлчилгээг төрөлжүүлж хөгжүүлэх, нөгөө талд хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулж түгжрэлийг бууруулах шаардлага бий.
Зах худалдааны төвүүдийг шилжүүлэхэд олон хүний бизнес, олон өрхийн амьжиргаа яригдах учраас сайтар төлөвлөж үе шаттай хийнэ. Шийд гараагүй байхад ингэж олон нийтийг сандаргах зүйл хийхээ болих хэрэгтэй.
Хэлээгүйг минь хэлсэн болгож олон нийтийг үймүүлэхгүй байхыг хүсье" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна