Ж.Оюундарь МУАЖ, М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нар МУГЖ цолоор шагнуулахаар болжээ

С.Гандэлгэр
2025/02/24

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, салбар салбарын шилдгүүдэд төрийн дээд одон медаль олгодог билээ. 

Энэ жил УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарийг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын Ардын жүжигчин цолоор, УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нарыг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор тус, тус шагнахаар болсон байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.133
    2025/02/24

    Өөрсдөөсөө ичиж амьдраасай.

    Хариулах