Боловсролын сайд Дорнод аймгийн Матад суманд ажиллалаа

Х.Есү
3 цаг 7 минутын өмнө

Өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаяр, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, НҮБ-ийн хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Ян мү тэргүүтэй ажлын хэсэг болон Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяагаар ахлуулсан ажлын хэсгүүд Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багт ажиллажээ. 

May be an image of 6 people, people studying, childrens toy and text

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чөлөөт бүсийн талаар тусгаж, хот хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах, малчдын хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчийнхаа дэргэд бага боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэхээр заасан.

Мал аж ахуй эрхэлж буй айл өрхийн хүүхэд гэр бүлийн орчноосоо холдолгүйгээр суралцах нөхцөлийг бүрдүүлэх шинэ менежмент буюу багийн бага сургууль бий болгох төлөвлөлтийн талаар Боловсролын сайд ийнхүү газар дээр дээр нь ажиллаж туршлага судалж байгаа юм.

May be an image of 2 people, baby, people studying and text

Мэнэн багийн бага сургуулийн аймаг, сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1-5 дугаар ангийн 125 хүүхэд сурах хүчин чадалтай, боловсон ариун цэврийн байгууламжтайгаар 2021 онд барьж, ашиглалтад оруулсан бол 2023 онд 50 хүүхдийн хүчин чадал бүхий шинэ цэцэрлэг нэмж байгуулан үйл ажиллагааг хэвийн явуулж байна.

May be an image of text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна