Баянгол дүүрэг Гандантэгчэнлин хийдтэй хамтран сургалт зохион байгууллаа

Zuv.mn
4 цаг 14 минутын өмнө

Баянгол дүүргийн 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон дүүргийн удирдлагууд МБШТ “Гандантэгчэнлин хийд”-ийн Тэргүүн Их Хамба лам, Лхаарамба Д.Жавзандорж болон түүний Ажлын албаныхантай уулзаж ойн хүрээнд хамтарч ажиллах талаар санал солилцсон. 

Энэ үеэр Гандан орчимд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тухайн өв соёлд нийцсэн гэрэлтүүлэг болон орчны тохижилтын ажлыг хийх түүнийг дагаад аялал жуулчлалын шинэ брэнд бүтээгдэхүүн гаргах мөн дүүргийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний алба хаагчид мөн иргэд оршин  суугчдад оюуны хөрөнгө оруулалт буюу сургалт, лекц зохион байгуулах талаар санал солилцсон.


Тэгвэл уулзалтын үеэр яригдсан санал санаачилгууд ажил хэрэг болж, өнөөдөр (2025.02.24) МБШТ Гандантэгчэнлин хийдийн хөдөө орон нутаг хариуцсан тэргүүлэгч, Хамба ламын Ажлын албаны дарга, гавж Д.Нямсамбуу, МБШТ Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл нарын эрдэмтэн, судлаач нар иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг дүүргийн төрийн захиргааны болон үйчлилгээний 3000 гаруй албан хаагчдад лекц сургалт зохион байгууллаа. 

Тодруулбал, МБШТ Гандантэгчэнлин хийдийн хөдөө орон нутаг хариуцсан тэргүүлэгч, Хамба ламын Ажлын албаны дарга, гавж Д.Нямсамбуу, МБШТ Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл нар Майндфулнесс буюу “Санамсрын бясалгал”, Шашнаас ангид ёс суртахууны тухай СВСТ буюу “Танин мэдэхүйд суурилсан энэрэнгүй сэтгэлгийг хөгжүүлэх бясалгал”-ын  талаар лекц сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг цаашид цуврал болгон зохин байгуулах бөгөөд ингэхдээ дүүргийн иргэд оршин суугчдадаа зориулж зохион байгуулах юм. 






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна